Олон улсын сайд нар Сирийн асуудлаар дахин хуралдахаар болов

Сирит үүсээд байгаа дайнаас үүдэлтэй эхм замбараагүй байдлын талаар олон улсын хурал Женевт дахин хуралдах тов зарлагджээ. Энэ удаагийн уулзалт сайд нарын түвшинд болох юм байна. Харин оролцогчдын хувьд төрийн тэргүүн биш сайд нар, тэдгээрийн орлогчдын түвшинд зохион байгуулагдах болно. Хамгийн гол нь Сирийн сөрөг хүчин болон эрх баригчид энэхүү хуралдааныг явуулах санаачилгыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэсэн байна.

Тавдугаар сарын эхээр Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн хэлэлцээрийн явцад талууд ойрын хугацаанд Сирийн асуудлаар олон улсын хуралдааныг зохион байгуулахаар тохиролцсон. Өмнө нь мөн энэ асуудлаар 2012 оны зургадугаар сарын 30-нд Женевт хуралдаж байсан аж. Европын холбооны улс орнууд форумыг явуулахыг дэмжсэн байна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих