"Твиттер" компани цахим халдлагад өртжээ

Твиттер сайт томоохон кибер халдлагуудад өртжээ. Тиймээс тун удахгүй кибер халдлагын эсрэг арга хэмжээ авахаар бэлдэж байна. Хэрэглэгчдийн цахим хуудсанд нэвтэрч хувийн мэдээллийг хулгайлж байгаа нь твитгерийн нэр хүнд унахад нөлөөлж байгаа гэж тэд үзжээ. Тиймээс ямар аргаар хамгаалах вэ гэдгийг судалж байгаа гэнэ. Одоогоор твиттер хэрэглэгчдийн и-мэйл хаяг, хэрэглэгчдийн оруулсан мэдээллийг хамгаалахаар төлөвлөж байгаа юм. Мөн зөвхөн нэг компьютер ашиглан твиттер хуудсыг ашиглах нь эрсдлийг бууруулах нэг арга гэж үзэж, твиттер сайт хэрэглэгчдийн нэвтэрч ороход илүү олон үйлдэл ашигладаг болох тухай ярилцаж байгаа юм байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих