Тураадаг бактерийг ашиглах боломжтой гэлээ

Өнөө цагийн хүмүүс таргалалтад ихээр өртөх болсон. Таргалалттай тэмцэхийн тулд биеийн тамирын клубт явах, хүчтэй эм бэлдмэл хэрэглэх, хоолоо хасах тэр ч бүү хэл илүүдэл өөхөө соруулах мэс засалд ч орох болсон. Харин Америкийн эмч нар ямар ч мэс засал, хоол сойлт шаардахгүйгээр жингээ хасах боломжтойг саяхан олж мэдсэн. Энэ бол жирийн нэгэн бактер аж. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, илүүдэл жин буюу өөхийг эсэргүүцэх чадвартай бактер юм байна. өнгөрсөн сард бактерийг нээсэн бөгөөд энэ хугацаанд хулгана дээр тжршилт хийж хүн хэрэглэж болно хэмээн баталсан байна.

Тэрхүү нянг гэдсэнд суулгаж илүүдэл өөхийг шимэгдүүлэх замаар өсгөх аж. Энэ төрлийн нянг хэд хэдэн төрлийн амьтны гэдсэнд үржүүлж үзсэн бөгөөд бүгд амжилттай болжээ. Гэхдээ хараахан хүний биед туршиж үзээгүй байгаа гэнэ.

Энэ нянтай адил төрлийн бас нэг нян гарган авсан бөгөөд тэрхүү нянг ходоодонд үржүүлэх замаар илүүдэл жинг арилгах гэнэ. Уг аргаар илүүдэл жингээ хасах нь хүний бие сөрөг нөлөөгүй төдийгүй биед цугларсан хортой хэсгийг устгах сайн талтай хэмээн эрдэмтэд ярьжээ.

Идүүдэл жин нь олон шалтгааны улмаас үүсдэг. Харин энэ нянг хүний биед үржүүлэхийн тулд тухайн хүний бие организмийн шинж чанарт тохируулах шаардлагатай гэнэ. Эрдэмтдийн баг бүрэн судалж дуусмагцаа хүний биед суулгаж турших аж.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих