Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо буурчээ

АНУ-ын SocialBakers байгууллагаас гаргасан нэгэн судалгаанд фэйсбүүк сайт зөвхөн АНУ-д гэхэд зургаан сая орчим хэрэглэгчдээ алдаж байна гэсэн дүн гарчээ. Энэ нь нийт хэрэглэгчдийн дөрвөн хувь нь гэсэн үг юм. Мөн Европ, Канад, Японд хэрэглэгчдийн тоо буурсан гэсэн дүн гарсан байна. Харин Өмнөд Америк, Энэтхэгт хэрэглэгчдийн тоо өсчээ. Хэрэглэгчдийн тоо буурсан шалтгааныг шинжээчид фэйсбүүк сонирхолгүй болж, нийгэм рүү хандсан сайт хүчээ авч байгаатай холбожээ.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих