Нигерт онц байдал зарлалаа

Онц байдал зарласан мужуудад Борно, Адамава, Йобе зэрэг муж орж байгаа юм. Тус мужуудад лалын дайчдын халдлага, дайралтын улмаас нөхцөл байдал хүндэрч, олон хүний амь эрсдээд байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс тэдний эсрэг цэргийнхнийг дайчилжээ.

Өчигдрийн байдлаар зөвхөн Борно мужид 53 хүн амь үрэгдэж, 13 тосгон үнсэн товорго болоод байгаааж. Нигерийн зарим улс төрчдийн зүгээс лалын дайчдын халдлага дайралтанд “Боко Харам” бүлэглэлийг буруутгаж байгаа. Лалын дайчдын дайралтын улмаас Ерөнхийлөгч Гүдлак Жонатан өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн Өмнөд Африк дахь айлчлалаа таслан эх орондоо эргэн иржээ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих