Иракт буутай этгээдүүд 12 хүн хөнөөжээ

Иракийн нийслэл Багдад хотноо архины дэлгүүрт буутай этгээд орж ирээд гал нээжээ. Халдлагын үеэр 12 хүн амь насаа алдсан байна. Халдалага үйлдсэн этгээдүүд дэлгүүрт дөрвөн машинаар ирсэн гэнэ. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тэдгээр хүмүүст үйлчлэхгүй удсанаас ийм хэрэг гарсан хэмээж байгаа ажээ.

Тус архины дэлгүүр засвар шинэчлэл хийгдээд удаагүй байсан гэнэ. Учир нь тус дэлгүүр өнгөрсөн онд Багдад хотод болсон томоохон дэлбэрэлтэд өртөж барилга нь бүхэлдээ өртөж байсан ажээ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих