Венесуэлийн сөрөг хүчний телевиз зарагджээ

Венесуэлийн сөрөг хүчний “Глобовишн” телевизийн суваг зарагджээ. Зарагдсантай холбоотойгоорнийтлэлч, редакторууд нь ч мөн солигдож байгаа юм байна. Энэ тухай телевизийн албан ёсны вэб сайтаар мэдээлжээ. Телевизийн шинэ редаоторуудын нэг Леополдо Кастилла “Энэ суваг удахгүй бүх нийтэд зориулагдсан суваг болно” гэв.

“Глобовишн” суваг зүүний хүчнийхний мэдлийн телевиз байсан. Сөрөг хүчний дуу хоолойг нэлээд хүчтэй илэрхийлэн гаргадаг, Засгийн газрын үйл ажиллагаандхүчтэй сөрөг байр суурийг илэрхийлдэг байсан юм. Ерөнхийлөгч асан Уго Чавест болон одоогийн ерөнхийлөг Николас Мадуро нарт шүүмжлэлтэй ханддаг байсан цорын ганц телевизын суваг ч гэж хэлж болно.

Телевизийн найруулагч Гуиллэрмо Зулога энэ ажлыг 18 жилийн турш хийж байгаа. Харин хүмүүст түүнд сүүлийн жилүүдэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон. Тиймээс телевизэд шинэ менежтэнт хэрэгтэй гэх болжээ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих