Нурангад дарагдаж амь насаа алдасан 1100 хүний дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Бангладешийн нийслэл Дака хотноо наймандавхар байшин нурсны улмаас 1100 гаруй хүн амь насаа алдсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Гэсэн ч энэ тоо албан ёсны нэгдсэн дүн биш. Учир нь одоо хэр сураггүй болсон 100 гаруй хүн байгаа ажээ. Ямартай ч нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёстой хэмээгээд олон зуун хүн Дака хотын ойролцоох Шавар тосгонд цугларч амь үрэгдсэн хүмүүсийг эргэн дурсаж лаа асаан залбирцгаасан юм.

Амьд хүн үлдээгүй байх гэж байгаа ч хүмүүсийн цогцсын эрэн хайж, нуранга доороос гаргах ажил үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн амралтын өдөр аврах албаныхан нуранга доор 16 хоног байж амьд мэнд гарсан эмэгтэйг аварч чадсан. Энэ нь өөр хэдэн ч хүнаврал хүлээн амьд байж магадгүй гэсэн итгэл төрүүлж байгаа юм.

Бангладеш улсын хувьд бэлэн хувцасны үйлдвэрлэлээрээ улсынхаа төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Тиймээс томоохон үйлдэрүүд олонтой. Гэтэл он гарснаас хойш хэд хэдэн үйлдвэрүүдэд гал гарч, томоохон ослууд гарсан. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийнбарилга,барилгын чанарт дахин нухацтай хандах, чанарын шаардлага тавих шаардлага тулгарч байна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих