Үргүйдлийн эмчилгээ хийлгээд жилийн дотор хоёр хүүхэдтэй болжээ

Бүсгүй Сэди Баден үргүйдлийн эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байжээ. Тэгээд хэзээ ч ээж болж чадахгүй нь хэмээн бодох болжээ.

Гэвч хувь тавилан өөрөөр эргэжээ. Одоо Сэди ердөө 208 хоногийн зайтай төрсөн хоёр хөөрхөн хүүхэдтэй юм. Энэ нь одоогоор мэдэгдэж байгаа ихэр биш төрсөн ах, дүү хоёрын хамгийн бага ялгаа болж байна.

Удтал эмчлүүлсний эцэст Ронни хүү төрсөн нь бидний хувьд жинхэнэ гайхамшигтай явдал болж, тэр ч байтугай хоёр дахь хүүхэд төрүүлж болох эсэх талаар огт бодож байгаагүй гэж эхнэр, нөхөр хоёр ярьж байна.

Ронни хүүг хоёр сартай ч болоогүй байхад, ээжийнх нь бие маш мууджээ. Жирэмсний хордлого байж болохыг бүх шинж тэмдэг харуулж байсан ч, бүсгүй өөр ямар нэг өвчин тусч хэмээн бодоод, эмнэлэгт очсон байна.

Гэвч бие шалтгаантай болсныг шинжилгээ харуулжээ. Эхнэр, нөхөр хоёр эхлээд санаандгүй мэдээнд цочирдож, харин дараа нь бөөн баяр хөөр болов. Тэгээд тэд охиноо төрөхийг тэсч ядан хүлээх болжээ.

Жирэмсэн, бас дээр нь шөнөөр бяцхан хүүгээ хөхүүлэх гээд маш хэцүү байсан гэж Сэди ярьдаг ажээ.

Хоёр дахь хүүхэд хугацаанаасаа хамаагүй эрт (26 дахь долоо хоногтоо) дутуу төрсөн учир, маш сул биетэй байжээ.

Охин маш туранхай, бараг амьсгалж байсан учир, Сэди эмч нарын хараа хяналтад охиныхоо хамт гурван сар гаруй эмнэлэгт хэвтэхэд хүрчээ.

Хоёр хүүхдийн төрсөн хугацааны ялгаа маш бага байснаас болоод эхлээд хэцүү л байсан гэж эхнэр, нөхөр хоёр ярьдаг гэнэ. Энэ бүх өдрүүдийг живх сольсоор байгаад л өнгөрүүлжээ. Гэвч хэцүү үеийг давж гарсан ээж, аав хоёр одоо тун аз жаргалтай байгаа бөгөөд хүүхдийнх нь нас ийм маш бага ялгаатайд бүр ч баяртай байдаг гэнэ.

С.Инда

Сэтгэгдэл бичих