Эр хүний эрүүл мэнд эмэгтэйн ухаанаас шууд шалтгаалдаг

Ухаалаг эмэгтэйтэй гэрлэх нь эр хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг Шведийн эрдэмтэд хийжээ.Судлаачид гэр бүлийн бүтэн хагас сая хосын тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Нөхрийн эрүүл мэнд түүний эхнэрийн оюуны түвшингээс шууд шалтгаалдгийг судалгааны дүн харуулжээ. Ингэхдээ эрэгтэй хүний ухаан эмэгтэйн эрүүл мэндэд огт нөлөөлдөггүйг эрдэмтэд тэмдэглэж байна.

Судалгааны дүн бүрнээ ойлгомжтой бөгөөд юу гэвэл чухамхүү эхнэр хүн гэр бүлийн амьдралын хэв маяг шалтгаалдаг шийдвэрийг олонхи тохиолдолд гаргадаг гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна, чухамхүү эхнэр хүн гэр бүлийн хоол, хүнсний хэмжээ тогтооход гол үүрэгтэй байдаг аж.

Тиймээс нөхрийн оюуны илүү өндөр чадамж нь нийт гэр бүлийн амьдралын хэв маягийг тодорхойлдог илүү зөв шийдвэр гаргахад эхнэртээ бас тусладаг байна. Эрэгтэй хүн гэр бүлд өөрийн гэсэн үүрэгтэй. Тэр орлого оруулагчийн үүрэг гүйцэтгэдэг . Энэ утгаар тэр гэр бүлийн нийт хүний эрүүл мэндэд бас өөрийнхөөрөө нөлөөлдөг гэх. Учир нь гэр бүлийн орлого нь амь зуулгын нөхцөл, худалдан авч байгаа бүтээгдэхүүний чанар болон амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэхэд гэр бүлийн гаргаж болох хугацааг тодорхойлдог ажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих