Энэ өдөр цайны эцэг Томас Липтон мэндэлжээ

Томас Жонстон Липтон 1850 оны тавдугаар сарын 10-нд Ирландын Глазго хотод төржээ. Бүр таван настайгаасаа эцгийнхээ хүнсний мухлагт тусалж, ах, эгч хоёр нь нас барахад тэр сургуулиа аргагүйн эрхэнд орхиход хүрсэн байна. 15 настайдаа АНУ-д очиж, ямар ч хамаагүй ажил хийж, сүүлд нь Нью-Йоркийн их дэлгүүрийн хүнсний тасагт худалдагч болжээ. Тийнхүү түүндих дэлгүүрийн ажлыг дотроос мэдэх боломж олджээ.

1871 онд тодорхой мэдлэг, 100 стерлинг фунттэйгээр эх орондоо эргэн ирсэн байна. Глазгод өөрийн хүнсний дэлгүүр нээж, өөрөө эрхлэгч, худалдагч, худалдан авагчаар ажиллаж байжээ.Тэр их биш үнэ, сайтар чимэглэсэн лангуугаар худалдан авагчдыг татдаг байсан байна.1880-ад он дунд үе гэхэд тэр Шотландад 11 дэлгүүртэй болж, 1885 онд Чикаго хотын баглаа боодлын фабрик, агуулахуудыг худалдан авчээ.

1890 онд цайны бизнес эрхэлж эхлэсэн бөгөөд ингэснээр түүний нэрийг өнөөдөр дэлхийн аль нутагт мэддэг болсон юм. Тэр Цейлонд таван цайны талбай худалдан авч, туршилт хийж эхлэжээ.Боломжийн үнээр чанартай цай хийх нь түүний зорилго болж байв. Тиймээс Липтоны цайг ганц удаа ч болов амсаж үзсэн бүх хүн, түүнээс татгалзажчадахгүй болсон байна. Хатан хаан Виктория өөрөө ч энэ цайг их шүтдэг байжээ. 1897 онд Томас Липтоныг рыцарь болгосон байна.

Тэр 1931 оны аравдугаар сарын гурванд нас баржээ. Түүнд өв залгамжлагч байгаагүй бөгөөд хөрөнгийг нь буяны ажилд зориулсан байна.

Сэтгэгдэл бичих