Мехико хотын ойр орчмоос долоон цогцос олджээ

Мехико хотын захаас долоон хүний цогцос олджээ. Тэдгээр цогцос дунд тус хотын алдартай сэтгүүлчийн хоёр хүүгийн цогцос байсан гэж хуулийн байгууллагаас мэдээлжээ.

20 настай Алферода Парамо, 21 настай Диего Парамо нарын цогцос хагас сайн өдрийн өглөө Чихуахуа хотоос олдсон гэж албаныхан мэдээлж байна. Мехико хотын эдийн засгийн нэрт сэтгүүлч, радио шоуны эзэн, El Peso сонины редактор Дэвид Парамогийн хөвгүүд болох нь тогтоогджээ.

Хохирогчид 14-42 насны эрчүүд байсан бөгөөд хоёр цогцос нь ил задгай байдалтай олджээ. Харин гурван хохирогчийн хэн болохыг нь тогтоожээ. Энэ хэргийг холбогдох байгууллагынхан хар тамхитай холбон тайлбарлаж байгаа аж. 2006 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэргээс үүдэн 70 мянган хүн нас барсан гэх тоо байна.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих