АНУ, Япон хамтран кибер халдлагын эсрэг ажиллана

АНУ, Япон улсууд кибер халдлага дайралт, мэдээллийн нууцыг чандлан хадгалах асуудлын талаар ярилцахаар "Кибер уулзалт" нэртэй хурал Токио хотноо зохион байгууллаа. Энэ нь АНУ-ын тал Хятад улсыг Америкийн засгийн газрын эсрэг кибер дайралтууд зохион байгуулсан хэмээн буруутгасны дараа явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Эргэн сануулахад АНУ-ын батлан хамгаалахын яам буюу Пентагоноос мягмар гарагт мэдэгдэл хийж, Хятад улсын засгийн газар болон зэвсэгт хүчний байгууллагууд нь Америкийн төрийн байгууллагуудын эсрэг кибер дайралт хийсэн гэж буруутгаад байгаа. Гэхдээ Америкийн тал Хятад улсаас кибер дайралтууд хийгдэж байна хэмээн сэжиглэж байсан ч, албан ёсоор БНХАУ-ын засгийн газрыг буруутгаж байгаагүй юм. Харин энэ удаад Хятадын эрх баригчдыг дээрхи кибер дайралтыг хийсэн гэж албан ёсоор мэдэгдэв.

Вашингтоны зүгээс интернет компаниуд болон хамгаалалтын албаныхантай хамтран ажиллаж, аюулгүй байдлын асуудлыг илүү сайжруулахаар ажиллаж байна. Ялангуяа Хятад улсын талаас АНУ-ын төрийн байгууллагууд руу кибер дайралт хийсэн гэх мэдээлэл тарснаас хойш аюулгүй байдлын асуудалд бүр ч ихээр анхаарлаа хандуулж байгаа юм.

Сэтгэгдэл бичих