Гурван бүсгүйг 10 жил гэртээ хорьсон ах дүү гурав

Өнгөрсөн жилүүдэд хоригдож байсан 3 бүсгүйг цагдаагийнхан олжээ. Хулгайлагдсан бүсгүйн нэг болох 27 настай Аманда хэмээх бүсгүй 911 рүү залгаж мэдэгдсэнээр энэ хэрэг төгссөн байна. 52 настай Ариел Кастро, 54 настай Педро, 50 настай Ониел Кастро нар эдгээр гурван бүсгүйг яг хоригдол шиг гэртээ хорьж байжээ. Гурван бүсгүйн хувьд Аманда Берри 16 настай байхдаа буюу 2003 онд, Мишел Найд 20 тойдоо буюу 2002 онд, Гина Жесүс 14 настайдаа буюу 2000 онд алга болж, түүнээс хойш цагдаагийнхан, гэр бүлийнхэнболон холбогдох байгууллагууд эрэн сурвалжилж байсан юм. Цагдаагийн газар болон Америкийн хүүхэд болон гэр бүлд үйлчлэх төвийнхөн нэгэн мэдээллийн дагуу 2004 оны 1-р сард ах дүү гурвынгэрт нь очижшалгалт хийсэн ч ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй байна.

Харин түүний дарааАриел Кастро Кливлэнд хотын нэгэн ахлах сургуулийн жолоочоор ажиллаж эхэлжээ. Тэрээр нэгэн өдөр өдрийн хоолоо идчихээд хүүхдүүдийг хүргэж өгөхдөө охиныг хулгайлсан гэж албаныхан мэдээлж байгаа юм байна. Нэгэн хөрш эмэгтэй BBC-ийн сурвалжлагчид өгсөн мэдээлэлдээ: Манай ач охин Ариел Кастрогийн арын хашаанд нэгэн нүцгэн эмэгтэй мөлхөж явахыг харсан гэсэн. Тухайн үед цагдаад хэлсэн ч мөн л ямар нэг зүйл илрүүлээгүй, тэгсхийгээд орхисон гэж хэлжээ. Өнгөрсөн нэг дэх өдрийн өглөө Аманда Берри байшингийн хаалгыг эвдэж хөршүүдээсээ цагдаа дуудахыг гуйж, тусламж хүсчээ. Аманда 2003 оны4-р сарын 21 ний өдөр ажлаасаа тарж яваад алга болжээ. Цагдаа нардуудлага өгсний дараахан буюу оройн 5:52 минутанд ирсэн байна. Гэрт нэгжлэг хийхэд Амандатай хамт 6 настай охин байсан бөгөөд хэн нь эцэг нь болох талаар ямар нэгэн хариулт хэлээгүй гэнэ. Зарим эх сурвалж энэ гурван эмэгтэйг зориудаар олон дахин жирэмслүүлсэн байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Клийвлэнд хотын холбооны мөрдөх товчооны ажилтан Стифен Энтони “хар дарсан зүүд өнөөдрөөр төгсөж байна, одоогоор 3 бүсгүйн биеийн байдал нь сайнбайгаа, удахгүй бүгдээрээ гэртээ эргэж очно” гэж хэлсэн байна. Сэжигтэн Ариел Кастро нь 1992 оноос хойш эмэгтэйчүүдийг хулгайлж байсан нь тогтоогджээ. Ариел Кастрогийн охин болох Эмили Кастро 2007 онд өөрийнхөө 10 сартай охиныг боож амийг нь хөнөөжээ. Одоогийн байдлаар түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй нь тогтоогдож, охиноо хөнөөсөн хэргээр Индиана хотын шоронд 25 жил хоригдох ял авсан юм байна.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих