Амьдралын ялгаа гэрэл зурагт

Детройт хотын зурагчин Майк Лайта сонирхолтой бүтээлүүдээ дэлгэжээ. Энэ нь амьдралын зааг, ялгааны тухай сэдэвтэй аж. Бид энэ хорвоод нүцгэн төрж, үхэхдээ ч нүцгэнээрээ үхдэг. Нийгмийн ялгаатай байдал болоод тэгш бус байдал,амьдралын ялгаатай орчинг гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Энэхүү бүтээлдээ 8 орчим жилийг зарцуулсан гэж хэлсэн байна. “Миний бүтээлээс та нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай” гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих