Бангладешт дахин оёдлын үйлдвэр шатаж найман хүн амь эрсдэв

Бангладешт дахин хувцасны үйлдвэр шатаж найман хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хоёр долоо хоногийн өмнө Дака хотод найман давхар барилга нурснаас олон зуун хүний амь нас хохирсон хэрэг гарсан юм. Энэ хэргийн дуулиан шуушиан тасраагүйбайхад дахин үйлвэрийн барилгад гал гарчхүмүүс амь насаа алдан гэдэг тус улсын хувьд нэлээд түгшүүр дагуулсан хэрэг болж байна.

Өчигдөр шөнө Дака хотын Мирпур худалдааны дүүрэгт орших хувцасны үйлдвэрт гал гарсан. Өмнөх ослыг эргэн сануулахад Бангладешийн Дака хотод “Rana Plaza” барилга нурсанаас болж тэнд үйл ажиллагаа явуулж байсан гурван хувцасны үйлдвэрийн олон зуун ажилчид амь нас, эрүүл мэндээрээ хохирсон билээ. Одоогийн байдлаар барилгын нурангийг цэвэрлэх, нурангид даруулсан ажилчдыг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа ба амь үрэгдсэн хүмүүсийн тоо 900 давчихаад байгаа.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих