Оросын ДХЯ-ны орлогч сайд нар хичнээн орлого олдог вэ?

Оросын ДХЯ-ны ажилтнууд орлогын мэдүүлгээ өгсөн байна.Дотоод хэргийн сайд Владимир Колокльцевын орлогч нараас хамгийн баян нь Михаил Ваничкин болжээ.
Ваничкины орлого 28,5 сая рубль байсныг РИА Новости агентлаг мэдээлж байна. Тэр өөрийнхөө өмчинд 550 хавтгай дөрвөлжин метр газар, бараг 260 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны байшин, “Toyota Corolla” машиныг заажээ. Түүний гэргий өнгөрсөн жил бараг 560 мянган рублийн орлого олсон байна.
Игорь Зубов орлогоороо хоёрт орж, өнгөрсөн жил 12,9 сая рублийн орлого олжээ. Түүний өмчид 1,7 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхийгазар, 330 хавтгайдөрвөлжин метр талбай бүхий орон сууцны байшин, “Range Rover Gmc Yukon” машин байна. Зубовын гэргийбүтэн хагас сая рублийн орлого олжээ. Тэр Болгарт 165 хавтгай дөрвөлжин метр талбайтай байр, Орост бараг 130 хавтгай дөрвөлжин метр талбайтай байр, “Range Rover Sport” болон “Land Rover Discovery 4 Hse”хоёр машинтай ажээ.
Тээвэр, аюулгүй байдлын асуудал хариуцдаг Виктор Кирьянов 4,2 сая рублийн орлоготойгоор гуравт орсон байна. 45,95 болон 133 хавтгай дөрвөлжин метр талбайтай гурван байр, бараг 4 мянга болон 1,6 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хоёр газар,1938 оны ачааны “ГАЗ” машин түүний өмчид байдаг ажээ.Кирьяновын гэргий 7,5 сая рублийн орлого олж, бас хоёр мянга 500 метр талбайтай газар болон дөрвөн байртай гэнэ.
Оросын ДХЯ-ны дотоодын цэргийн ерөнхий командлагч Николай Рогожкин 5,6 сая рублийн орлого олжээ. Тэр нийтдээ 11 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай гурван газар, хоёр орон сууцны байшин, албаны зуслангийн байр, хоёр чиргүүлтэй мотоциклтай ажээ.
С.Инда

Сэтгэгдэл бичих