Хуванцраар сандал хийжээ

Дизайнер Заха Хадид хуванцараар энэхүү нугалдаг сандал зохион бүтээжээ. Энэ сандлыг Италийн брэндийн үзэсгэлэнд дэлгэн тавьсан юм. Сандал нь маш уян хатан учраас суухад таатай мэдрэмж төрдөг. Сандалын доод суурь нь шалан дээр бат бөх наалдаж байрлана. Гараа байрлуулахад зориулж сандалын хоёр талыг нүхэлж өгчээ. Дизайнер Заха Хадид муруй сандал зохион бүтээдгээрээ алдартай. Тэрээр Лондонгийн наадмаас шагнал хүртсэн нэр хүндтэй бизнесмэн бүсгүй юм байна.

Ж.Цэлмэг

Сэтгэгдэл бичих