Сири интернэтэд холбогдлоо

Өнгөрсөн мягмар гаригаас эхлэн Сири улс даяар интернэтийн сүлжээ тасраад байсан. Интернэтгүйгээр 19 цаг орчим байсны эцэст сүлжээ холбогдож, хэвийн баййдалд шилжжээ. Сири улсад гэм зэмгүй энгийн иргэд олноороо амь үрэгдэж, эрх мэдэлтнүүд химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон зэрэг таагүй үйл явдлууд өрнөөд байгаа юм. Харин интернэт тасарсан энэхүү явдлыг Засгийн газрын зүгээс босогчдын дуу хоолойг гадаад улс орнуудад хүргэхгүй гэсэн бодлого хэмээн тэмцэгчид үзэж байна.

Засгийн газрын зүгээс гадаад улс орнуудад өөрийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээн бодит байдлыг мэдээлэхгүй байхыг хичээж байгаа аж.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих