Г.Гонгоржав: Хөх толботой монгол хүнийг дэлхийд авч явах юм бол эцсийн эцэст уламжлалт мэдлэг байдаг

Нэрт нийтлэгч, химич, орчуулагч,профессорГ. ГонгоржавтайМонголчуудын уламжлалт соёлын талаар ярилцлаа. Тэрбээр “Монголчуудын модон өв соёл”, "Есөн Эрдэнийн мэргэд", "Монголчуудын эрдэм ухааны уламжлал" (4 дэвтэр), "Монгол айл-дал", "Монголчуудын уламжлалт цагаа идээ", "Ном болон мэргэдийн мянган сургаал", "108 суутан" зэрэг танин мэдэхүйнэрдэм шинжилгээний олон товхимол хэвлүүлсэн юм. Үүний зэрэгцээ "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь", " Монголын хураангуй толь" зэрэг номын ерөнхий болон гүйцэтгэх редактораар ажиллаж байжээ.

-Гонгоржав гуай! Таны амьдралын түүх, ажил, уран бүтээлийн замнал их арвин. Таны анхнымэргэжил химич гэсэн. Гэхдээ их олон чиглэлээр судалгаа хийж нийтлэл бичиж байсан байна. Та ажлын гараа сэтгүүлчээс эхэлсэн юм уу, эс вэл химич мэргэжлээс үү?

-Тиймээ. Намайг химич, сэтгүүлч, эрдэс судлалч гэдэг л дээ. Хэн хэдэн хэл мэднэ төдий хэрээр хүнболдог гэдэг үг байдаг даа. Хүн хэдэн мэргэжил рүү хандана , мөн төдийчинээ хүн шиг хүн байж болно гэжурвуулаад би өөрийнхөө зүгээс хэлж болно.Бихэдэн тийшээ самгардангуй энэ амьдралыг, өдий насыг элээлээ. Нэлээд олон мэргэжлийн салбаруудадажилласан. Анх МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Геологийн төв лабораторит эрдэс судлалын инженерээр нэг хэсэг ажилласан.Дараа нь эрдэс судлалч хийж байгаад жинхэнэ химийн мэргэжлээрээЭрдэнэтийн овоо, Цагаан суварганы зэс молибедний орд, Бороогийн алтны уурхайн алтны шинжилгээг хийж 15 жил ажилласан. Гэтэл гэнэт мэргэжлээсшалтгаалахөвчний диспансер миний биенд шинжилгээ хийгээд хүнд металлын хордлого цуснаас минь гарлаа гэсэн. ИнгээдГеологийн салбарт 15 жил ажиллаж, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүний улмаасмэргэжлээ орхихоос өөраргагүй болсон. Би МУИС-д сурч байхдааШ.Гаадамба, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багш нарын шавь нь байсан. Их сургуулийн утга зохиолын дугуйланд Т.Галсан, Ш.Сүрэнжав,Базаррагчаа, Дашдондог, Г. Жамъян бид хамт байсан.Мөн эсэргүү зохиол бичдэг оюутан зохиолч, орчуулагчД.Сандагдорж гэж байлаа. Тэр маань эрдэмтэн хүн байсан. Оюутан байхдаа Хенри Лонгфеллогийн “Хайаватын дуулал” найраглалыг Д.Сандагдоржмонгол хэлнээ их мундагорчуулсан. Манай дугуйланд чадалтай хүмүүсбайсан. Би химийн мэргэжлээсяагаад өөр салбар руу явсан бэ гэвэлзохиолчболохгэжбас яваагүй юм.

-Ерөнхийдөө сэтгүүлчийн ажил эндээс эхэлсэн үү?

-Ер нь “юмыг эвлүүлдэг болчихъе” гэжбодож, утга зохиоын дугуйланд явсан юм тэр үед. Залуу байсан болохоортэр үедхааяа шүлэг бичиж, тэр үеийн “Туяа” сэтгүүлднийтлүүлжбайсан. Ингээд миний биеийн шалтгаан, мөн сонирхол, хүсэлдээ хөтлөгдөн арга буюу нөгөө морио сэлгэхээсаргагүй болж, сэтгүүлчийн ажил руу орсон л доо. Оройгоор Марксизм- Ленинзмийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг1972-1976 онд сурч төгсөөд“Үнэн” сонинд утга зохиолын ажилтан-сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. “Үнэн” сонин намайгнэлээд их шалгадаг байлаа. Гэхдээ би хоёр ч ном гаргасан байсан.

-Ямар ном гаргаж байв?

-Манай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль төгссөн нэрт сэтгүүлч Жамбалдоржтой хамтарч Онч мэргэн үгсийн тухай нэг ном гаргасан. Тэр миний найз. Энэ ном Монголд бараганх удаагаа хэвлэгдэж байлаа.

-Зөвхөн монголчуудын онч мэргэн үгсүүдийг цуглуулсан уу?

- Тиймээ. Монголын хүрээнд хэрэглэдэг онч мэргэн үгс юм. Тэр ном“Мэргэдийн мянган сургаал”гэдэгнэртэй.Мөн би суут хүмүүсийн амьдралыгнэлээд уншдаг байлаа. Суутхүмүүсийн амьдралыг өгүүлсэн ном орос хэл дээр таван цуврал бий. Энэ бүхнийг нэлээд уншиж байж “ Есөн эрдэнийн мэргэд” гэдэг ном бичсэн юм. Тэр номын материалыг нь цуглуулахгэж их цаг, хөдөлмөр зарцуулсан. Харин бичих ажлыг нь нэг зуны амралтаагүйцээсэн.Бичсэн хоёр ном минь миний нүүрийг тахалж, ингэж л“Үнэн” сонины Ц.Намсрай эрхлэгчийн цэрэг болсон доо.

-Та сэтгүүлч байхдаа тухайн үед ямар том сэдвүүдээр бичиж байсан бэ?

-“Үнэн” сонин тэр үедтом сонин байлаа.Саяхан Соёлын гавъяатзүтгэлтэн болсонҮ. Хүрэлбаатар энэ сонинд ажиллажбайх үедби хорин дугаар шинжлэх ухааны нүүр бичсэн.Монголчуудыншинжлэхухааныуламжлалгэсэн сэдвийнхүрээнд салбар салбараар нь бичиж байлаа. Тэгээдбисонины оны шагнал авч байсан.Цаашид би өөрөө дагнаадбичдэг болж, Монголын сонин хэвлэлдбичлэгийн жанрынэхийгтавьжөгсөн гэжбоддог. Тэрнээс цаашаа угсаатны зүй, танин мэдэхүйн талын сэдвээр бичдэгболсон.Сонинд гарсан нийтлэлүүдээдэлгэрүүлээдарванжижигномболгожнийтлүүлсэн.

- Арван номтаньямарчиглэлийнхвэ?

-Зах зээл эхлэхэд арван жижиг ном хийсэн. Манай Монголчуудын уламжлалт мэдлэг ямар байсанталаар.Жишээ нь,угсаатны зүй,анагаах ухаан,химийн,биологийн ,физикийн, математикийн талааржижигном гаргаж байлаа.

- Монголчуудын аманярианаас сэдэвлээдбүтээлүүдээ хийж байсан уу?

-Ардын аман яриандүндэслэжбичижбайсан. Гэхдээ гол нь миний эзэмшсэн мэргэжил байгалийн шинжлэлийнучирямар нэгэнюмныучир ухааныгойлгоход нададмэдлэгихтусболно л доо. Жишээ нь, модны тухайуламжлалтмэдлэгээсярья л даа. Монголчуудынмодыгхэрэглэх соёл их гүн утга агуулсанбайдаг.Үүний амин сүнс нь юунд байна вэ гэвэл эсвэлмодхүнийгсайнэнергийгсорогч,нэг болхүнд энерги өгдөг хоёр шинж чанартай.Харин улиасболвампирмод.Хус, бургасбол өөр.Монголчууд шинжлэх ухааны үүднээсэртнээсүүний цаадухааныгмэдээдмонгол айлынгэртхана, тооно, авдар савыгулиасаархийхгүй уламжлалтай.Улиасаарэд юмсаахийсэн нөхцөлдтэр айлджаргал ирэхгүй гэдэг. Улиасаар юухийдэгбайсанбэ гэвэлхувин сав хийдэг.Тэр хувин савд байгаа нянгнөгөөвампир нь үхүүлдэгбайна.Энэуламжлалт ухаан болмодон соёлын угүндсийгхэлжбайгаа хэрэг.Ийм ийм сайхан ардын мэддэг зүйлүүдбайдаг.Ардын мэддэгзүйлүүдийгөөрсдөөрньхэлүүлж, түүнийгхуримтуулаад“Монголчуудынэрдэм ухааны уламжлал”нэртэйзузаанномыгхэвлүүлсэн.

- Монголчуудын эртний уламжлалт модон соёлоос авч үзэхэдмонголчуудмаань сайнэнергитэйямармодыгахуй хэрэглээндээ хэрэглэжирсэн юм бэ?

-Энэ бол ойлгомжтой шүү дээ.Ойр дөт шүтэж , ханддагёсынхоотухайард түмэнтодорхой мэдэжбайдаг.Тэгэхээрмонголчуудынмааньхэзээнээснааш шүтэжирсэн мод болбургас, хусхоёр.Бурхан халдуун уулыгбургастай холбоотойнэрлэсэн. Энэ уултэндэхийнбургастай холбогдсон гэжүздэг.Тэгээд чэнэ ууландмөргөжшүтдэг юм.Хус бол бөө мөргөлийн гол мод шүү дээ.

-Хэдийн үеэс монголчууд модыг ахуй амьдралдааэд хэрэгсэл хийжирсэн юм бол. Хүннүгийн үеэс үү, Чингис хааны үеэс үү?

-Модыг хэрэглэх ёсболхүний нийгмийн арайэртнийхюм.Гэхдээхарьцангуйяриа. Хүн үүссэнээсхойшмодтой нөхөрлөжирсэн байдаг. Модны соёл өргөн, гүн утгатай л даа.

- Мод угаасаабайгалийн бүтээгдэхүүнучир хүнмодтойгоо анх харьцажэхэлсэн гэжойлгож болох нь ээ ?

-Модны талаар манайард түмэн ямар соёлыг үлдээсэн юм бэ гэдэг нь өвөрмөц юмл даа.Ард түмэн модоор ямар соёлыгбүтээсэнбэ гэдэг нь сонирхолтой. Модны соёлын органиктал нь түмэн жилийнэнгдаадаггүйилжирч, өмхөрдаг талтай.Хүннүгийн2000 жилийн өмнөх модон авс, булш бол бүгдээрээ гэмтэлтэй байдаг.Ер нь мод чулуутай адил олонжилийн насыгдаахгүй. Тэр битгийн хэл чулуу ч гэсэн ялгаагүй.Боржинчулуу гэхэд 2500 жил болоод өгөршилд ордог.Гантигчулуу450 жилболоод өгөршилд орж, хэврэгшижэхэлдэг.Тэгэхдээ мод болчулуутайхарьцуулахадхадгалагдахнас багатай.

-Модны соёлыг хойч үедээяаж үлдээсэн юм бэ гэдэг их чухал гэж та ярьж байна.Таны судалж гаргасанномондоомодны соёлыгюу гэж тодорхойлсон юм бэ. Ер нь монголчуудмодны ямар соёлыг үлдээсэн нь сонин байна?

- Биэхлээдмонголын чулууг судалж,“Монголчуудын чулуун соёл-“ гэдэгномоо гаргасан.Дараань “ Монголчуудынмодон өв соёл “ номоогаргажбайлаа.Модон өв соёл гэдэгттодорхойбаримтуудбий.Тэгэхдээ юмыгбүхталаас ньхараххэрэгтэй л дээ.Хүн модны талааарярихдаагэрийн авдар , хувин сав,модон домбоюм шиг ойлгоод байдаг.Гэтэлүгүй.Модтойхолбоотой ардын аман зохиол юу байна, зүйр цэцэн үг нь юу байна, оньсого таавар ньямар байна, мод анагаадагчанар нь юубайна, урлаг соёлын бүтээлийгбүтээх ньюу байнагэх зэрэг олон талаас нь судлаж байж монголчуудын модон соёлбүтсэн байдаг.

- Ямарямар моднууд анагаах чанартай байдаг вэ?

- Модыгдотор ньнарийн ангилвал сөөг, сөөгөнцөр модгэдэг. Гэхдээ сөөгөнцөр модлогургамлын тухайярихад наад захынжишээ боролзогонг аваад үзье л дээ. Боролзогоны шар цэцгийгзүрхэнд сайн, навчнь С витаминаар элбэг.Цай чанаж ууна болно. Энэ бүхэн ардын уламжлалтахуй хэрэглээндбатлагдсанбайдаг.

- Тэгвэл, чулууны өв соёлдямар зүйлс багтах вэ. Та чулуун судлалынхааталаар тодруулжярьжөгнө үү?

- Би “Монголын шилдэгнийтлэл” номондоочулууны өв соёлын тухайбичсэн.Миний бичсэн “ Чулууны өв соёл”номыгзохиолч Л.Түдэвт өгч амжаагүй байхадномын сангаас олж аваад, өөрийнхөө“Дал” сонины доторнүүрт номнышүүмжийгбичижгаргасан байсан.Чулуухэдэн настай байдаг талаарби сая дурдлаа.Ер ньмөнх юм гэж байхгүй. Нарийндаахэлэхэдсэтгүүлчбидний эрээчсэн бичиг ном л мөнх үлдэжболно.Яагаад гэхээр олон хувь хэвлэдэг учир хаа нэгтээ хадгалагдан үлддэг. Гэтэл чулуун дурсгалмөнх биш.Бидборжин чулуугаарсайхан хөшөө дурсгал босголоо гэхэд 2000 жил болоодөгөшрөөд эхэлнэ. Тийм учраасманайдчулуун өв соёлыгхайрлах, хамгаалах, эвдэрсэн, гэмтсэнхэсгийг ньдахинсэргээх, мөн эртний өв соёлыг хамгаалахажил хийжбайдаг. Ер нь чулуун дурсгалыгч гэсэн чулуун өв соёл гэдэг. Энэ соёл чулуун зэвсгийн үеэсэхтэй.Тиймээсчулуунзэвсгийг судлаххэрэгтэй.Дараа үеийн бүтээсэн хадны зургийгбий.Тэгээд дараагаар ньхадан дээр бичсэн бичээсүүд, МонголынТүргийн үеийнхөшөө, буган хөшөө гээдэнэ бүхэн өв соёлтой холбоотой. Түүнээс гадна ахуй амьдралд чулуугяаж шүтэж ирсэн юм бэ гэдэгбас сонин.Задын чулуу бороо хур оруулдаг гэдэг. Хүүхдийн унадагхурдан морийгДамдин бурхан ивээдэг гэдэг шүү дээ. Түүнчлэн шоо чулуу гэж байдаг.Шүтлэгийнчулуу ч бий.Монголчуудүхэрчулууг гэрийнхээ уньд өлгөдөг.Жижигхэн хэрнээ яагаад үхэр чулуу гэж нэрлэх болсон бэ гэвэл олон зүйл ярина л даа. Чулуу шүтлэгийн талаар дэндүү их соёлтой ард түмэн. Жишээ нь,охин нь бэр болоод айлдочихболоод гэртээ хоёр хонуулаадбуцахад хормой дээр нь чулуу тавиад явуулдагёсбайдаг.Энэ бол тэр айлдаа бат бөх амьдрахыгбэлэгддэг.

-Монголчуудчулууг эрхэмлэн шүтдэгийн гол утга учирнь юу байна. Тухайлбал, төрсөн гол, төрсөн нутгаас чулуугаа авчхарь хол явахдаа авч явдаг ёс бий. Үүний цаад утгаас нь товчхон тайлбарлаж өгөөч?

-Чулуу гэдэг дүлий юм шиггазар хэвтэж байдагэд биш. Чулууны эрдэм гэдэг их жигтэйхэн шүү дээ.Чулуу дуулж чадна. Чулууг янз янзын хэмжээнд тавьждуугаргавал хөгжим шигдуугарччадна.Чулуу хүнийгэмчилж чадна. Уламжлалт анагаах ухаандэр жонш, эртний амьтнычулуужсанүлдэгдлээсчюм ууих өргөн хэрэглэдэг. Ер ньмонгол хүнэхээстөрж, өсөөдчулуун дээр явж,чулуун дээр зогсожэмээл дээрээ морьддог.Хамгийн сүүлдчулуу дэрлээд хорвоогоосхальдаг. Монгол хүнийамьдрал тэр чигтээ чулуутай холбогддог.Монголчуудын дундөөд болсон хүндээхөх өнгийнчулуу дэрлүүлдэгёсч байсан.

- Хөх өнгийн чулуу яагаад дэрлүүлдэгбайсан юм бол?

-Монголчуудхөх өнгийгбэлгэддэг.Хөхмөнх тэнгэрээ шүтэжирсэнтэйхолбоотой.

- Монголын газар нутаг, байгаль дээрхэчнээн өнгийн чулуу, хэчнээн төрлийн эрдэс чулуу байдаг вэ?

- Энэ дэлхий, ертөнц бол чулуулагбайдлаарааойролцоо.Гэхдээгазар нутгийн өвөрмөц талууд бий.Эрдэсчулуулагийн хувьд нэг нутагтөөр эрдэсчулуулагбайхад нөгөө орны нутагтбайхгүйбайхявдал байдаг.ШинжлэхухаанМонголын байгалиасхамгийн сүүлд дөрвөн шинэ эрдэсчулууг нээсэн. Онгонед чулуу нь Онгон хайрхан чулуунаас олдсон.Монголед чулуу нь Монголынхгэдэг. ХаринАмерикийн сансрын нислэгийн нэрээр нэрлэсэнармстронг чулуу бий.ЭнэчулуунуудМонголоосөөр нутагтбайхгүй гэсэн үг шүү дээ.Гэхдэээнэ бүхний тооггаргах ньхэцүү.Дотроо эрдэс, чулуулаггээд ангилдаг. Чулуулаг нь эрдсүүдээс тогтдог. Дан эрдэс гэхээр алт, болор, молор эрдэнэордог.Боржин чулуу гэхэд хамгийн наад зах нь хээрийн жонш, гялтагнуур, болоргэхгурван эрдэсээс тогтож байгаа юм.Боржин чулуугажиглахад гялтганасан юм харагддагбол ногоон өнгөтэйнь хээрийн жонш, хар бараан өнгөтэй ньцахиур чулуу байдаг.Тэгэхээрхэчнээн төрлийн эрдэсчулуубайгаагтоолоход хэцүү.

- Та эрдэс судлал дотроосалийг нь илүүанхаарч сонирхов?

-Шинжлэхухааны тодорхой байгууллагад судалгаахийдэгхүнийгсудлаачгэдэг.Гэтэл миний хувьдбол судлаачгэхээс илүү сонирхогчсудлаачгэх юм уу. Гэхдээ бас хөндий хоосонцуглуулагчбиш.Басэрдэссонирхон судлагчюм.Энэ сонирхлоорэрдсийн цэвэр талстыгцуглуулдаг.Сая хавар болсон геологчдын чуулгандзориулсан үзэсгэлэнд 108 талстыг аваачижтавьж , тэргүүн байр эзэлж цом авсан. Эрдсийн цэвэр талст гэдэг их ховор.Эрдэсгэхэд өөрийн гэсэн талстай.Жишээ нь, болоргэхэд үзүүрлэсэн ,зургаан талтай харандаа шиг талстай.Хөндлөн хөндлөн зураастай.Гэтэлмолорэрдэнэд талстын тоо олонбайдаг.Хатуулаг ньболохоор найм болдог.Ягтогтсон талстай эрдэс олдох нь бэрх. Тэгэхээр надад 50-60жил цуглуулсан 108 талст байдагюм.Ер ньэрдэс баялагболминий цуглуулгын нэг хэсэг юм л даа.

- Та ийм тансагсайханмолорэрдэнэ, болор гэхүнэт эрдэнэсийнцуглуулгатай юм байна.Монголын байгаль дээрэрдэс баялагуудаас аль нь илүүбаялагбайдаг вэ?

-Альнутагтямар эрдэс, эрдэнийн чулуу баялагбайна вэ гэвэлминий ойлголцоогоорМонгол орон их баян.“Монголчуудшигхаахааяагүй газрынхаа дээр, доор ийм их эрдэнэсийн сантайорон байдагболов уу “ гэжОросын эрдэмтэн Козловшүүрс алдан хэлсэн байдаг.Архангайнхоргобуюу шаврын цармаасхүрэн анар чулуу, саран чулуу, индранилгэхмэт эрдэнийн чулууолдсон байдаг.Иймчулуунуудыгочир алмаз дагалдахявдал бий.Тэгэхээр бидтийм сайхан эрдэнэс, эрдэсээрбаялагарвин нутагтай юм.

- Сайханюмаа. Тандөөр сонирхуулж ярих шинэ сонинюу байна даа?

- Би чинь салбар салбараар тэнсэн өвгөн шүү дээ. Тэгээд яахав дээ, “Онч мэргэн үгс”, “Афоризм ““ Суут хүмүүсийн амьдрал” зэрэгномнууд гаргасныдараа нэг удаа Жамбалдоржнайзтайгаа уулзажярихдаа“Монголд чинь нэвтэрхий толь байдаггүй юм байна.” гэсэн яриа үүсгээд. Тэгээд академийнхан нэг нэвтэрхий толь хийж байгаа гэв. Тэгвэл хүүхэд залуучуудад зориулсан нэвтэрхийн толь хийвэл яасан юм бэ гэж би хэлсэн юм.Тэгээд бидХүүхэд залуучуудын нэвтэрхий тольгаргаж,Ю. Цэдэнбал даргын гэргийХүүхдийн төлөө фондындарга байсанА.И. Филатова гуайдэмжсэн.Тэр үед зохиолчЛ. ТүдэвЭвлэлийн ТөвХорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байлаа.Хүүхдийн зохиолчГ.Ловор, бидгуравХүүхэд залуучуудыннэвтэрхийтолийгнайманжилхийсэн.Одоо чгэсэн дунд сургуулийнхан1,3 ботийгхуулжүзээд байгаа. Хоёрдугаар боть ньМонгол-Зөвлөлтийннайрамдалд зориулсан. Гэлээ гэхдээбидМонголынХүүхэд- Залуучуудын анхнынэвтэрхий толийгхийсэн гэдгээрээбахархажявдаг.Академикнэвтэрхийтольгүйулсыгсоёлтой улс гэж үздэггүй шүү дээ. Тэгээддараа нь манайхан “Монголын нэвтэрхийтоль”хоёрботийггаргажбилээ.

- Дахин шинэчилсэн үү, энэ номыг ?

- ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадрааөнгөрсөн жилэнэ номоогурван ботьболгожгаргасан.“Монголын нэвтэрхийтоль”-ийнахлах редакторыгби хийсэн.Гонгоржавгэсэн редактортой номнуудхэд хэд бий.Ер ньнадад ороогүй салбар гэж үгүй.Археологичболжүзлээ.Тэр нь“Монгол нутаг, түүх соёлындурсгал” гэсэн сэдэвчилсэн тольхийх болсон.Дөрвөн жил хагасын доторнэг төсөл хэрэгжүүлэхээрнэгжижигхэнэкспедецитэйхамтранМонголнутгаараатэнсэн л дээ. Хаана, ямар хадан дээр хаднызураг байна, хаанааямар хөшөө дурсгал байгааг судалж, энэ төслөө дуусгасан.

-Хэдэн оны үед вэ?

- 1990- ээд оноос2000–аад он юм байна. Тэр номынхоо баримт, хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэхгээд хөдөөгүүрхүнчулуунуудыгбүртгээд, хэмжилт хийнэ, зурагхөргийг авна.Баахан явсан даа.Монгол орныг дөрөвхуваагаад,дөрвөн жил хагасын дотор тойрсон доо.Энэ судалгааны ачаар“Монгол нутаг , түүхсоёлын дурсгал” ном мааньбүтсэн юм.Биномынхоо зохиогч, редактор нь.Амьдрал дээр номыгхийхийн тулд баримт,юмс, бодит байдлыгнүдээр үзэж,явж,цугуулахадамттай л байдагюм байна лээ.Ном мааньингэжбүтсэн.Тэгэхээр би археологи руу орсон учир энэ юм.

- Өөр сонирхолтой юм байна уу?

- За тэгсэн чинь би монгол үндэстний хоолыг сонирхожэхэлсэн. “ Үнэн” сонинд сурвалжлагчхийж байхдааолон улсын хурал дээр сууж байсан чинь манайнэрт Цэвэл гуай илтгэл тавьсан.Илтгэлдээмонголчууд 700 гаруй хоол хүнс хэрэглэдэг гэж ярьж байсан. Тэгэхээр 700-аас илүү байх ёстой доо гэж хүмүүс хэлжбайна.Биэнэ сэдвийгсонирхоод, эргүүлж, тойруулансудалжбайгаад3000 гаруй монгол үндэсний хоолны нэрсгаргасан. Нэг ёсондоо монгол хоолныжорын үндэс юм даа.Үүний эцэст “Монголчуудын идээ ундаа”нэртэйхоёр чномбичижгаргалаа.Цагаан, ногоон, улаан идээ гэж гуравхуваасан.Хөдөөгүүр явж,хөдөөнийхүмүүсээснэгхоол, идээ бичиж авдагбайлаа.Тэмдэглэн авснаа баталжүзэхгээд хүүхдүүдээ унтуулсны дараагэрийнхээ гал тогоондсавандаа шар тос, ургамал хольжхийгээд, амсч үзэжбайжмонгол үндэснийномыгбүтээсэн хүн шүү дээ. Ном бүтээнэ гэдэгих хэцүү шүү дээ.Айраг , цагаа,тогоо нэрж, түүндээ бүтэн шүдлэнхонины маххийжчанадаг.Тогоо нэрэхдээтосгуур дээр нь эмийн ургамлуудыгхийнэ.Болсны дараамахыг ньидээд,шөлийгньуудаг.Дээр үедцэргүүдэдийм шөлтэй хоол хийж өгч, ядаргааг ньгаргадаг байсан. Энэ басэмчилгээнийнарийн арга байгаа юм.МөнЕвропынхон загасан консеровхийхээсхамаагүй өмнө монголчууд тарвагаарааконсеровхийдэг байсан. Монголчуудтарваганы махыг тосонд ньчанаадөвөлжин,жил жингээ иддэгшүү дээ.

-Монгол үндэснийхоол, ундаа 3000 байдаг гэж байна. Энд үндэстэн ястнуудын хоол идээ, ундаагангилсан байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Нутаг орныцаг агаарын байдал, ястнуудын өөрсдийн онцлогөөр өөр.Мөнххайрхан уулынтэрнутгийн хүмүүсажийн бор гэдэгааруул хийдэг.Энэ алдартай ааруул.Уулын сэрүүн нөхцөлд хийдэг юм билээ. Том томоор ньзүсээд, гадаа хийгээд тавьдаг.Дээрээс нь бороо оржл байна, яахч үгүй.Өөр халуун газар хийвэлэнэ ааруул илжрээд мууддаг.Байгаль, цаг агаарын нөхцөлөөсшалтгаалжхийдэгааруул юм. Монголчуудын хамгийнхаягдалгүй технологибол цагаан идээ. Үүгээрээ дэлхийдгайхуулвал зохих юм.Өрөм загсаажхийх арга дэлхийд байхгүй технологи.Ээзгий хийнэ гэдэг сүүний хамаг шимийг нь ээдэм дотор шингээдэг. Монгол цагаан идээ ийм сонин технологитой.Тарагяаж бүрэлддэггээдярьвал их зүйл ярина даа.Цагаан идээ, ногоон идээ хоёрыг холиодбаснэг хоол, идээгаргажавдаг.

-Ногоонидээ гэжямар нь?

- Жимсжимсгэнэ, үр үндэсс гэх мэт олонногоо, жимсбайдаг.Увс аймгийн Тэс рүүчацарганаих ордог.Жоохонхүүхэдямаагаахариулаад явахдаа бор аягаа авч явдаг. Хээр явжбайхдаа өлсч,цангаадирэхээрмодноосчацаргана авч, ямаагаа саагаад , дээр ньсүүгээ хийж, хутгаад иддэг.Үүншигшимтэййогурт хаана байхав . Байгалийнжимс, жимсгэнийгцагаан идээтэй хольжхутгахдаабуриадуудих гарамгай. Үхрийн нүд, хадзэргийг цөцгий, ааруул, цагаан төмс , тостойгоо хольжхөлдөөжиддэг.Яривал их зүйл бий.

-Таны ярианаасдүгнээд асуухадта бол монголлчуудын модны соёл, чулуун өв судлал, цагаан идээ, мал маллах арга ухаан гэх зэргийгсудалж, олон түмэндээ танижмэдүүлсэн байна.Гэхдээ та уншигчдад хандажнэгзөвлөгөөөгөөч?

-Хөх толботой монгол хүнийгдэлхийдавчявахюм бол эцсийн эцэст уламжлалт мэдлэг байдаг.Одоо яриад байна л даа, ардын дуухуур, хөөмийгЮНЕСКО-д бүртгүүллээ гэдэг. Гэтэлмонгол ардынуламжлалтхоол, идээ ундаа бол их онцлогтой зүйл.Энэ талаартөр засаганхаарч, өмнөх үеийнхээбүтээжирсэн цагаан идээ боловсруулдаг аргыг ньмэдэж,өвлөөд өвч үлдэх хэрэгтэй.Ардын уламжлалттехнологийгавч үлдэх нь чухал. Ингэжбайж л монгол цустай хүнМонголд ч, дэлхийд чүлдэнэ. Харин хөөмийдөхгүйгээрмонгол хүноршинтогтножчадна.Хамгийн гол ньардын уламжлалт мэдлэгухааныгмэдэжавах ёстой.

- Хөөмийг дэлхийн өв болгож бүртгүүлсэн. Үүнээсгадна цагаан идээ, ногоог боловсуурлах арга, энэхоол идээ ньхүний эрүүл мэндэд эмчилгээ болдог онцлогийг ЮНЕСКО-д бүртгүүлж болох юм байна шүү дээ, тиймээ?

-Энэ талаар манайхансанаа тавихгүй лбайна.Би уламжлалтурлаг соёлоо үгүйсгэж байгаа юм биш л дээ. Уг ньюуны түрүүнд биднийг авч явах зүйл болцагаан хоол унд, идээ. Эцсийн эцэстхоол унд, хөдөлгөөнөөрхүнамьд, эрүүл саруулявна шүү дээ.Дараагаар нь бүжиг , танцаа хийж, хуурднабиз дээ.Монголчуудынямарчхаягдалгүй цагаан идээний нандин технологийгЮНЕСКО-д бүртгүүлэхюмны нэггэжбибодоод явдаг.Надад үүнийгхөөцөлдөжявах завалга л даа.Ухаараггэжбодожл ярьж байгааюм.

-Гэхдээта энэ асуудлаар Спорт, Соёл, аялал жуулчлалын яаманд ч юм уу, Засгийн газарт санал тавьж, дэвшүүлжболношүү дээ?

-Биодоо хийх юмаахийсэн өвгөн. Тэгж явахтөвөг. Чойжин ламын сүмийгжил болгон засч,будажшунхдаадбайдаг.Гэтэл дээрээс нь бороо хур ороходдээврээсдотогшоо усурсдаг гэж байна.Гэсэнхэдий ч Чойжин ламын музейг дээрээс ньхамгаалалтхийж болно шүү дээгэж биярьж,хэлдэгл юм.МөнЗайсан толгойдбурханбагшаа хойшоогоо харуулжбайрлуулсанбайдаг.Хойшоо харсанбурханивээнэ гэжбайх уу. Эсгийгэр дандааурагшаа харсан байдаг.Энэ бол монгол ухаан.Мөн монгол хүн хойшоо харжунтдаг. Яагаад хойшоо харжунтдаг вэ гэвэл дэлхийн соронзон орны урсгалтайхүнийг биеийгтохируулсан юм. Аав ээжийн ор дэр хойшоо харсанбайдаг.Айлдирсэнхүмүүсхойшоо харж унтдаг.Монгол хүнийгёсжурам, зан үйл ньдээшээ авч явна.

- Таны хэлдэгээруламжлалаасайн судалж, орчин үеийн ахуй амьдралдааёс, зан үйлээ зөвхэрэглэхёстой.Мартахёсгүй биз дээ?

-Тийм. Тэр ёс журмын цаана их нарийн учир байдаг. Аав, ээжийн суудаг суудал, бурхан тахилаа тахидаггазар, зочнысуудагсуудалгэх зэрэгтэр бүхэн цаанаа учир начиртай. Хүн хэчнээн мэргэжил эзэмшинэ бас төдий дахин хүн болдоггэж хэлмээр санагддаг.Би нэлээд олон мэдлэгийн салбар руу оржажилласан. Одообасгар хоосонгүй,ажил, амьдралыгүзэж, туулсан хүний хувьдингэжярьжбайгаа юм. Олон салбаруудад ажиллахдаа ардынөвуламжлалтайгаахолбожтайлбарладаг.МУИСгэхэдхүнд олон талын мэдлэг олгодог.Энэ бүхэн багш нарын миньач гэж боддог.

-Тандих баярлалаа.

Б.БАЯРМАА

Эх сурвалж : www.aravt.mn

Сэтгэгдэл бичих