Ардчилсан Конгод эхчүүд амьдрахад хамгийн тохиромжгүй улс

Ардчилсан Конго улс бол дэлхийн бүх орнуудаас хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг улсаар нэрлэгдлээ. Тус улсад хүүхдүүд дайны хөлд үрэгдэж, хоол хүнсний хомсдолж орж, гэр оронгүй тэнүүчлэх зэрэг олон сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд байнга тулгарч байгаа. Хүүхдүүдэд тохиолдож байгаа эдгээр асуудлуудаар дамжин энэ улсад ээж байхад хамгийн тохиромжгүй хэмээжээ.

Харин эхчүүдэд хамгийн тааламжтай улсаар Финландыг нэрлэж байгаа юм. Түүний дараагаар Швед, Норвеги зэрэг улсууд орж байна. Энэ жагсаалтыг гаргахыг тулд эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг харьцуулан 176 орныг багтаажээ.

Түүнчлэн Энэтхэг улсад 24 цагт 300 мянган бага насны хүүхэд амиа алддаг гэсэн судалгаа гарсан байна. Үүгээрээ шинэ төрөгсдийн эндэгдлээрээ дэлхийд нэгт бичигджээ. Харин жагсаалтын хамгийн сүүлд бичиглсэн улсуудад Афризийн Сахар, Сомали, Конго,Мали, Нигер, Гамби, Чад, Зааны ясан эрэг зэрэг улсууд байлаа.

Хүнс, хоолны хомсдлоороо тэргүүлэх энэ улсуудад хүүхдүүдээс гадна эхчүүдийн 20 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэн өөрөөсөө хүүхдээ тэжээх чадваргүй болоод байгаа гэнэ. Мөн сульдаанаас болж олон мянган эхчүүд хүүхдээ эрүүлтөрүүлж чадахгүй, төрөхийн хүндэрлээр амь насаа алдсаарбайна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих