НҮБ-аас Хойд Солонгост хүний эрхийн шалгалт хийнэ

НҮБ-ын шүүгч Майкл Кайрби удирдан илтгэгч Марцуки Дарусман, хүний эрхийн төлөө тэмцэгч Сония Бисерко нартай хамтран Хойд Солонгост хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэхээр ажиллахаар болжээ. НҮБ -аас Умард Солонгос улсад хүний эрхийн шалгалт хийлгэхээр дээрх гурван гишүүнийг томилсон байна. Мэргэжилтнүүдийн баг Умард Солонгосын хорих газрын талаар мэдээлэл цуглуулж, хоол хүнсний хомсдлыг шалган ирэх оны гуравдугаар сард ажлын тайлангаа тавих аж.

Энэ судалгааг өмнө нь Умард Солонгос хийж байсан бөгөөд Умардууд үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд тулгуурласан улс төрийн заль мэх хэмээн буруутгасан юм.

Ноён Кайрби “Бид Умард Солонгостой холбогдохыг хичээж ажиллах ба хамгийн боломжтой сайн мэдээг цуглуулж НҮБ-д тайлагнах болно” гэв.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих