Березовскийг оршуулах тухай түүний хүргэний ярьсан нь

Их Британид нас барсан тэрбумтан Борис Березовскийг тавдугаар сарын 8-нд Суррей гүнлэгийн нэг оршуулгын газарт оруулах ажээ. БизнесчийгЛондоны ойролцоо оршуулна гэж түүний хүргэн тодруулж хэлсэн байна.

“Гэр бүлийнхэн бүхий л бэрхшээлтэй асуудлыг шийдэж чадлаа.Лхагва гарагт оршуулна” гэж бизнесчийн хүргэн Егор Шуппе мэдээлжээ.

“Эмгэнэл илэрхийлж байсан бөгөөд ирэхийг хүссэн бараг бүх хүн оршуулгад оролцоно. Харин сэтгүүлчдийг урихгүй” гэж тэр хэлсэн байна. Суррей гүнлэгт нийтдээ ойролцоогоор 15 оршуулгын газар байдаг ч, Березовскийг хаана оршуулах нь тодорхойгүй байна.

Березовскийн гэр бүлийнхэн, ялангуяа түүний охид оршуулгад гаднын хүмүүс ирэхийг хүсэхгүй байгаа ажээ.Тийнхүү бизнесчийн хамгийн дотнын хүмүүс ирэх төлөвтэй байна. Гэр бүлийнхэн нь Березовскийг уул нь тавдугаар сарын 6-нд оршуулахаар төлөвлөж байсан ч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл “алдагдсан” учир оршуулгыг хойшлуулжээ.

Тэрбумтаны төрөл төрөгсдийн олонхи нь сүүлийн 10 жилд Баруунд аж төрж байгааг мэдэгдэж байна. Тухайлбал, түүний эх Францад суудаг ажээ.

Шинжээчдийн үзэж байгаар, хоолойгоо боосон нь 67 настай бизнесчийн нас барах шалтгаан болжээ. Гэвч нэмэлт шинжилгээ хийсний дараа Березовскийн нас барсан албан ёсны шалтгааныг зарлах ажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих