Формула-1-ийн хамгийн баян нисгэгчид тодров

Формула-1 ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр орлоготой нисгэгч нарын жилбүрийн жагсаалт нийтлэгджээ. Энэ улиралд хуучин дэлхийн аваргууд жагсаалтын эхэнд бичигдсэн байна.

Хамгийн эхэнд британийн “Mерседес”-ийн нисгэгч Льюис Хэмилтон, Испанийн “Феррари”-ийн нисгэгч Фернандо Алонсо нар бичигджээ.

Хоёр нисгэгчийн жилийн цалин нь 20 сая евро байна.

Одоогийн дэлхийн аварга германы Себастьян Феттель 12 сая евро-гийн цалинтайгаар дөнгөждөрөвт бичигджээ.Одоогийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрт яваа “Лотус” багийн нисгэгч Финландын Кими Райкконены цалин ердөө гурван сая евро байна. Аварга шалгаруулахтэмцээнээс авахнэг оноо бүртээ тэр асар их бонус авах учиртайг тооцож байгаа юм.

Хамгийн баян нисгэгчдийн эхний аравт: Женсон Баттон (McLaren, 16 сая евро), Нико Росберг (Mersedes,11 сая), Марк Уэббер (Red Bull, 10 сая), Фелипе Масса (Ferrari, 6 сая), Серхио Перес (McLaren,1,5 сая), Ромен Грожан (Lotus, 1 сая) нар бас орж байна. Оросын “Marussia” багийн Жюль Бьянки 500 мянган еврогийн цалинтайгаар 14-т бичигдэж, харин Макс Чилтон 150 мянган еврогоор сүүл мушигажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих