Ардчилсан Солонгосын 4.25 багийнхан Монголд ирлээ

Энэ сарын 16-21-ний өдрүүдэд Солонгосын Инчонд Зүүн Азийн АШТ болно. 4-р сарын 30-ны өдөр Зүүн азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах III тэмцээний сугалаа явагдаж Монголын шигшээ баг тэмцээний “B” хэсэгт БНХАУ, Хонг Конгийн шигшээ багтай таарсан байна. Харин “А” хэсэгт Макао, Япон, Солонгос, Тайвань гэсэн орны багууд сугалаа таарчээ. Манай тамирчид энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордоно.

Ардчилсан Солонгос улсын Армын 1-р шигшээ баг өчигдөр манай улсад улсад хөл тавилаа. Энэ багийн хувьд нэлээд хүчтэй бүэрлэдхүүнтэй. Гуанжоу Азийн наадам боон бусад тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчдаас бүрдсэн юм байна. 4.25 буюу өөрсдийн Их удирдагчийнхаа төрсөн он сар өдрөөр овоглосон энэ баг нь бүтэн цэрэгжилтийн байдалд бэлтгэл сургуулилтаа базаадаг. Манай улсад байх 7 хоногийн хугацаанд МСБХ-ны шигшээ баг, мөн 7-р сард Казаньд дэлхийн оютуны наадамд оролцох баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж хоёр ч нөхөрсөг тоглолтонд оролцоно.

Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар ирсэн "4.25" клубын тамирчид МҮОХ-нд Монгол Улсын шигшээ багтай хамт байрлаж байна. Мөн анхны бэлтгэлээ өнөөдөр орой 20 цаг 00 минутаас Спортын төв ордны А зааланд Монгол улсын шигшээ багтай хийх бөгөөд цаашдын нөхөрсөг болон халз тоглолтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МСБХолбооны Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Удахгүй Зүүн Азийн АШТ-ийг сагсан бөмбөгчид зорих гэж байгаа учраас МҮСБХ-ноос зохион байгуулж байгаа супер лигийн тэмцээн түр хугацаанд завсарлах болсон. Ингэснээр МСБХ, МҮСБХ гэсэн энэ хоёр байгууллага үүгээр хамтын ажиллагааны анхны алхам нь тавигдаж байгаа юм.

А.Алт

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих