Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
Хэрүүлээс хамгаалах цацлага бүтээгдэв

Хэрүүлээс хамгаалах цацлага бүтээгдэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2013-05-06 20:37:33

Ноттингемын их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэд элдэв хэрүүл, муудалцаанаас сэргийлэх дааврын цацлага зохион бүтээсэн аж. Тэдний үзэж байгаагаар энэ цацлага гэр бүл салалтын тоог бууруулахад туслах гэнэ. Сөргөлдөөний эсрэг цацлагад окситоцин ихээр агуулагддаг байна. Энэ бодисыг “Нялуурлын даавар” гэж нэрлэдэг билээ. Гэхдээ уг бодис эрчүүд болон эмэгтэйчүүдэд янз бүрээр үйлчилдэг юм. Хүүхнүүд илүү тайван болдог бол харчуул мэдрэмтгий болдог гэнэ. Гэхдээ аль аль нь хэрүүл тэмцэл хийхийг хүсэхгүй болно.

Энэ цацлагын үйлчлэлийг 50 хүртэлх насны гэр бүлийн 17 хос дээр туршиж үзсэн байна. Хосуудыг хоёр бүлэгт хуваагаад нэг даалгаврыг өгчээ. Тэд амьдралдаа тохиолдсон бүхий л маргаантай нөхцөл байдлуудаа санах хэрэгтэй болов. Таагүй дурсамжуудыг 45 минутын туршид сэргээсний дараа эхний бүлэг хосын хамранд шинэ цацлагыг цацжээ. Харин нөгөөдүүлийн хамарт плацебо цацлага хийв. Хэсэг хугацааны дараа эхний бүлэг хүмүүс тайвширсан бол удаахь нь сөргөлдсөөр байсан гэнэ. Ингэж окситоцин тайвшруулах увдистай гэдэг нь батлагджээ.

Энэ шинэ цацлагыг өдөрт хоёр удаа хэрэглэвэл бэлгийн амьдрал идэвхжин, хос хоёрын ойлголцол бэхжинэ гэдэгт эмч нар итгэлтэй байгаа юм. Тэгснээр гэр бүл салалтын тоо буурах аж. Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/47093.shtml">www.wikimon.mn

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2013-05-06 20:37:33

Сэтгэгдэл бичих