Украины боксчин Кличко 60 дахь ялалтаа байгуулав

Укрианы боксчин Владимир Кличко Италийн хүнд жингийн боксчин Франческо Пианетаг яллаа гэж  Франс пресс агентлаг ням гаригт шилжих шөнө уламжилжээ.

Тулаан германы Мангейм хотод болсон бөгөөд Кличко Пианетаг нам цохисноор тэмцээн зургаа дахь үедээ дууссан байна. Тийнхүү Укрианы тамирчин  хүнд жингийн  WBA/WBO/IBF-ийн төрөлд дэлхийн аваргын цолоо хамгаалжээ.

Дүү Кличкогийн хувьд энэ нь жар дахь ялалт, харин Пианетагийн хувьд  анхны  ялагдал болсон байна.  Кличко  WBA-гийн хувилбараар оросын “жирийн” аварга Александр Поветкинтай тоглох ёстой байсан ч,  энэ өрсөлдөөн хойшлогдсон юм. Тэд 2013 оны наймдугаар сарын 31-нээс наана дэвжээнээ учирах ёстой.

37 настай Владимир Кличко 63 удаа тоглож, 60-д нь ялж (52 удаа нам цохисон), гурван удаа ялагджээ.  28 настай Пианета 30 удаа тоглож, 28-д нь ялж (15-д нь нам цохисон),  нэг удаа хайнцаж, сүүлчийн удаа ялагдсан нь саяных юм.

С.Инда

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]