Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд манай жүдоч Д.Төмөрхүлэг гайхалтай барилдаан үзүүлж нутгийн бөхийг ялснаар Бакугийн Их Дуулгаас алтан медаль хүртлээ. Д.Төмөрхүлгийн хувьд хэдхэн хоногийн өмнө Тайландад болсон Азийн аваргаас алтан медаль хүртээд байсан юм. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Азербайжены бөх Туран Сэедов, ОХУ-ын Абдула Абдулжалилов, Гүржийн бөх Тристан Пейкришвили нарыг дараалан ялж алтан медалийн төлөө Азербайжаны Ният Шихалижадатай барилдсан юм. Ингэснээр Их Дуулгын эхний өдрийн барилдаанд монголчууд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж тасархай тэргүүлж байна.  

Н.Умард

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]