Монгол залуу Америкийн цагдаа нарт буудуулж амиа алдлаа

Энэ оны 3-р сарын 9-ний өдөр АНУ-ын Баффало Гроу хотод 40 настай Самбуунямын Эрдэнэбилэг гэх залуу орон нутгийн цагдаа нарт буудуулж амиа алдсан мэдээгSuntimes.com сайт мэдээлжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр С.Эрдэнэбилэг нь сүүлийн гурван сарын туршхэд хэдэн удаагийн давтан гэмт хэрэг үйлдэж цагдаагийн газарт баривчлагдсан бөгөөд өмнө нь хуучин найз бүсгүйгээ хэрцгийгээр зодож байсан гэнэ. Энэ удаа мөн ойрын хүмүүсээ зодож танхайрч байхад нь хоёр цагдаа очиход өөдөөс нь хутга барьж дайрчээ.

Цагдаа нар энэ үед дүрмийнхээ дагуу арга хэмжээ авч түүнийг буудсан бололтой.С.Эрдэнэбилэг орон нутгийн цагаар өдрийн 12:38 цагт эмнэлэгт амьсгал хураасан талаар орон нутгийн suntimes.com мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих