Автомашинаасаа эд зүйлээ алдах хэрэг ихэсчээ

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан автомашин дотроос эд зүйлээ хулгайд алдах хэрэг их гарч байна. Өнгөрсөн хоногт БГД-ийн тавдугаар хорооны “Мөнгөн тойгийн урд зам дээр Nissan Patrol маркийн автомашиныг шалгахад, Говь-Алтай аймгийн харъяатиргэн Т /эр.32н/ Шилүүсний арьс авч явсныг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны Бөмбөгөр худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Б /эр.40н/-ын “ Nissan X-Trail” маркийн автомашинаас бэлэн биет 40.000 юань алдагдсанхэргийгЧДЦХ-1 шалгаж байна.

Түүнчлэн ХУД-11-р хорооны Зайсан толгойн автомашины зогсоол дээр иргэн Т /35н.эр/-ийн эзэмшлийн Ниссан Санни маркийн автомашинаас бэлэн биет 320.000 төгрөг, банкны картууд бусад бичиг баримтууд алдагдсан хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

БГД-16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн О/эм.27н/-ийн “ Prius-10” маркийн автомашинаас бэлэн биет 800 америк доллар, бусад нд зүйл алдагдсан хэргийгБГДЦХ-1 шалгаж байна. БГД-6-р хорооны103-р байрны урд тавьсан иргэн О/эр.27н/-ын Toyota Verosa маркийн автомашинаас“Kanon” зургийн аппарат, автомашины хөгжим 1ш, бэлэн биет 50,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан хэргийгБГДЦХ-2 шалгаж байна.

Тиймээс авто машиндаа дохиолол тавиулаагүй, мөн гэрэлтүүлэг камер, харуул хамгаалалтгүй газар тавьж, авто машин дотроо үнэт эд зүйл их хэмжээний бэлэн мөнгө орхисноос ийм төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих