Сочигийн олимпод оролцсон Б.Бямбадоржид дэслэгч цол хүртээжээ

"Сочи-2014" өвлийн олимпд эх орноо төлөөлөн оролцсон цагдаагийн ахлагч Б.Бямбадоржид хугацаанаас нь өмнө цагдаагийн дэслэгч цол хүртээжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин Б.Бямбадорж цанын спортын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд өвлийн олимпийн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдөж 80 дугаарт барианд орсон юм. Түүний энэхүү амжилтыг өндрөөр үнэлж ЦЕГ-ын дарга, хошууч, генерал Б.Билэгт түүнд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэжээ.

Сэтгэгдэл бичих