Лениний музейн асуудлаар Ерөнхий шүүгч хариу өгчээ

Гурван шатны шүүхээс Лениний музейг Төрийн өмчийн хороонд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, Төрийн өмчийн хороог В.И.Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож, 2002 оны Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тус музейн барилгыг чөлөөлж Төрийн Өмчийн Хороонд шилжүүлэхийг хариуцагч Монгол Ардын Намд үүрэг болгож шийдвэрлэсэн юм. Гэвч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол гаргажээ. Харин Ерөнхий шүүгч Ц.Зориг МАН-ын талд өчигдөр хариу өгчээ. Ингэхдээ Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол үндэслэлтэй, дүгнэлт бичихгүй гэсэн хариу өгсөн байна. Ингэснээр Лениний музейн байр ТӨХ-д шилжих эцсийн шийдвэр гарч байгаа аж.

Б.Танан

Сэтгэгдэл бичих