“Цагаан уул” яруу найргийн наадам болно

Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ц.Бавуудоржийн нэрэмжит “Цагаан уул” яруу найргийн наадам энэ сарын 9-нд Завхан аймгийн Улиастай хотод болно.

Наадам 18-34, 35-аас дээш насны гэсэн хоёр ангилалтай болох юм байна. Оролцогчид нутгийн тухай шүлэг уншиж уралдах юм байна. Уралдааны тэргүүн байрын эзэд цом, 500 мянган төгрөгийн шагнал гардах бол удаах байрын эзнийг цом, 400 мянган төгрөгөөр шагнахаар болжээ. Мөн энэ үеэр Завхан нутгийн харьяа зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна Ц.Бавуудорж тус аймгийн иргэдэд уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах аж.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих