Маргарет Тэтчер Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ

Төмөр хатагтай арван жилийн турш дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй байв. Маргарет Тэтчер зөрүүд зантай, бас эрч хүчтэй, шударга, гэхдээ  уужуу тайван сэтгэлтэй нэгэн байжээ.Тэтчер эрчүүдийн давуу байдлыг гол болгосон засаглалын  хамгийн дээд оргил, элитийн хүрээлэлд хүрч,  өөрийн бүхий л амьдралыг  чиглэсэн зорилго, тэмцэл тэмүүлэлд зориулснаар үүнд хүрсэн юм.Засаглалын оргил өөд бага багахан алхмаар хийсэн зугуухан  өгсөлт нь Английн  хөрөнгө чинээ багатай ангийн орчноос эхэлсэн бөгөөд энэ эхлэл нь ийм оргилд хүрэхэд санаанд багтамгүй мэт санагдаж байв.

Тэр байж боломгүй зүйлийг хийж чадсан бөгөөд ус дамжуулах хоолой ч үгүй байшинд өсч  хүмүүжсэн, дэлгүүрийн  хэр тааруухан эзний охин  эрчүүдийн засаглалын сайтар хамгаалагдсан бэхлэлтэд цөмрөн орж, Их Британийн ерөнхий сайд болох хувь тавилантай нэгэн байсан хэрэг. Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд болсноор Тэтчер эрчүүдийн уламжлалт засаглалын цайзад нэвтрэн орсон аливаа эмэгтэй удирдагчийг эсэргүүцэх өнөөх л арга хясан боох, саад хийх аргатай байнга тулгарч байжээ

Гэвч удаж төдөлгүй Тэтчер хууль тогтоомжийг чадварлагаар ашиглан, өмнөх гурван ерөнхий сайдын хамтдаа хийснээс илүү их амжилтад хүрчээ. Тэр улс орны  эдийн засгийн живж буй хөлөг онгоцны залуурыг  гайхалтай сайн, маш чадварлаг залуурдаж байв. Тэр өөртөө болон юмыг урьдчилан  харах чадвартаа итгэх бат итгэлд түшиглэснээр энэ бүхнийг хийж чадсан юм.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих