Э.Бат-Үүл "Ус-15" дулааны станцын байдалтай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах "Ус-15" дулааны станцын газар чөлөөлөлт, барилга обьектын буулгалтын байдалтай танилцлаа. Уулзалтанд Эрчим Хүчний сайд Сономпил, Төрийн нарийн бичгийн дарга "Амгалан" дулааны станц баригдснаар Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангах төдийгүй цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажилд дулааны хангалттай нөөц бүрэлдэх юм. Төлөвлөсөн хугацаандаа газраа чөлөөлж амжвал эхний ээлжийн 1-р блокыг энэ оны 12-р сард ашиглалтад оруулж, БЗД-ийн иргэдийг өнтэй сайхан өвөлжүүлэх болно гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд амлаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120, 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор "Амгалан"  дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд "Амгалан"   станцыг барих газарт орсон  80 гаруй айл өрх, албан байгууллагыг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговорыг иргэдтэй харилцан тохиролцох журмаар шийдвэрлэж байгаа юм. "Амгалан" дулааны станцын удирдлагууд “Газар чөлөөлөлт”-д хамрагдсан айлуудыг дүүрэг болгонд барьж буй 300 айлын орон сууцанд шилжүүлэн түр байрлуулах, ОССК-тай хамтран бэлэн болсон байранд  оруулан нөхөн төлбөрийг 2014 оны төсөвт суулган 1-р ээлжээр ОССК-д эргүүлэн олгох боломж бий эсэх талаар Хотын удирдлагад саналаа хэллээ. Хотын дарга " Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх явцад гарч буй хүндрэлтэй асуудал байгаа эсэхийг тодруулан, шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ, газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар шууд надад хандаж бай. Өөрсдийн боломж бололцоогоо ашиглан ажиллаж бүх талаар дэмжинэ. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд гацахгүй явагдах ёстой" гэдгийг сануулан хэллээ.

Н.Энхээ

Сэтгэгдэл бичих