МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм. МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ ард түмний хэлэлцүүлгээр тодруулахаар  21 аймгийн иргэдээс санал авсан. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын нэрийг дэвшүүлээд байгаа юм. Мөн Бага хурлын үеэр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс гадна Бага хурлын нөхөн сонгууль, Удирдах зөвлөл дахь Д.Арвингийн хоосон зай болон Нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэх аж.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих