"I loft"-ийн үүдэнд

Их хот, их хотын залуус гэх тодотголууд сүүлийн үед яригдаж, бичигдэх болсон. Тэгвэл сүүлийн тэдгээр их хотын залуус, урлаг соёлынхны сонголт болоод буй газар бол яахын аргагүй "I loft function house" юм. Саяхны нэгэн өдөр тус газарт олны танил од дуучны тоглолт болсон бөгөөд манай гэрэл зурагчны дуранд доорхи гэрэл зургууд бууж үлджээ.

Дуучны тоглолтыг үзэж сонирхохоор хотын чамин, дэгжин соёлтой залуус ихээр цугларсан бөгөөд харамсалтай нь үүдэнд нь дүр зураг өөр байлаа.

Олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэх нь хориотой бөгөөд үүн дээр тамхины хууль батлагдаж үзвэр үйлчилгээний газар, тэдгээрийн ойролцоо тамхи татахыг ч хориглосон. Харамсалтай нь гадныханд хууль үйлчилдэггүй гэх хэлц үзвэрийн үүдэнд ч биеллээ олох юм.

Харин их хотын соёлтой залуус гэж өөрсдийгөө тооцдог манай залуус гадныхныг дууриаж пиво ууж, тамхи татах нь эмгэнэл.

Хуулиа, журмаа ор тас огоорон эгээ л гадаадад буй мэт сэтгэж шар айраг, тамхийг гэгээн цагаан өдрөөр хэрэглэнэ.

Үүнийг ч "I loft function"-ы удирдлагууд тоодоггүй бололтой.

//

Сэтгэгдэл бичих