Энэ их эмийг бид хаана шингээдэг вэ

Албан ёсоор эм импортолдог газар бол Монгол эмимпэкс концерн билээ. Тэд гуч гаруй орны 60 гаруй компанийн 1000 гаруй нэрийн эм импортолдог ажээ. Түүн дээр “Эм ханган нийлүүлэх” зуу гаруй газар байдаг гэх.

Ингээд бодохоор бараг хүнсний бүтээгдэхүүнтэй ижил хэмжээний эм оруулдаг тооцоо гарч байгаа юм. Үгүйдээ л түүнтэй дүйцэх хэмжээний эм, эмийн бодис гэхэд хилсдэхгүй.

Хэдэн мянган тонноор нь оруулж ирдэг эл их эмийг бид хаана шингээдэг юм бол гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Ходоодондоо хийж, булчин, судсандаа тариулдаг нь гарцаагүй. Тийм аваас яаж тэснэ дээ гэх сэтгэл төрснийг нуух юун. Эм бол хор гэсэн үг бий.

М.Тэлмэн

Сэтгэгдэл бичих