Буруу шүүчихээд дасгалжуулагчаас нь уучлал хүсчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болсон боксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр шүүгчид буруу шүүлээ хэмээн Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч  Г.Ганхуяг тамирчдаа дагуулан нутаг буцсан билээ. Тэрбээр амьдралынхаа хорь гаруй жилийг боксын спортод зориулсан бөгөөд шавь нар нь улсад багаараа тав түрүүлж байжээ. Тэмцээний шүүгчид тамирчдынх нь оноог дараад байсан тул тийм шийд гаргасан аж. Тэрбээр харин хүний мөс заан ОУБХ-нд хандсангүй. Тэгсэн бол манай боксчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй болгож мэдэхээр байжээ. Тэмцээний шүүгч Н.Даваа араас нь утасдаж уучлал хүссэн байна. Тэр булхайтай шүүснээ ийнхүү хүлээжээ.

Г.Мөнх

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих