Буудлын барьцаанд машин тавьдаг моод дэлгэрчээ

Машин барьцаалж зээл олгоно гэсэн зар бишгүй харагддаг. Тэд голдуу Банк бус санхүүгийн байгууллага юм уу, Хадгаламж зээлийн хоршоо байдаг билээ. Гэтэл сүүлийн үед жирийн ломбард, дэн буудлын төлбөрийн барьцаанд машин тавьдаг моод дэлгэрчээ. Чингэлтэй дүүргийн “Дэнжийн-1000”-ын хэсэгт орших нэгэн дэн буудлын эзэн Б гэдэг эр ийн ярив. “Машинтайгаа халамцуухан ирээд түлхүүрээ барьцаалаад хоночихдог юм. Ердөө хорь орчим мянган төгрөгт шүү. Хүний л амьдрал болохоор мөнгөтэй, мөнгөгүй байх тохиолдол байлгүй яахав. Зарим нь бүр тав, арав хонодог юм шүү” гэв.

Г.Насан

Сэтгэгдэл бичих