Хүчирхийлэгч этгээдэд 16 жилийн ял оноожээ

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Ариунболд гэгч нь найман настай охиныг бие хамгаалах  чадваргүй байдлыг ашиглан хүчирхийлсэн. Охин бэлгийн замын халдварт өвчинтэй болж үлдсэн юм.  Тэгвэл хэрэгтнийг  Ховд аймгийн сум дундын шүүхээр өнгөрөгч 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүж, чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноожээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 103 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар яллажээ.

Ж.Цэлмэг

Сэтгэгдэл бичих