Зэсийн үнэ сэргэж эхлэв

Лондоны металлын биржид тонн зэс 6870 ам.долларын ханштай байгаа нь өмнөх өдрийнхөөс таван ам.доллараар өссөн үзүүлэлт юм байна. Он гарснаас хойш өөдлөөгүй зэсийн ханш ийнхүү сэргэж эхэлснийг шинжээчид евро бүсийн эдийн засагт тогтвортой байдал анзаарагдаж эхэлсэнтэй холбоотой гэж үзжээ. Үүнээс гадна Хятад, Энэтхэгийн эдийн засгийн тайлан мэдээ гарч, 2013 онд зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь ханш сэргэх шалтгааны нэг олж байна гэв.

Дэлхийн зах зээлд бусад голлох металлын ханш ямар байгааг сонирхвол, өнөөдрийн бадлаар унци алт 1456 ам.доллар байгаа нь ганц өдрийн дотор 4.1 ам.доллараар буурсан ханш. Харин мөнгө ялимгүй өсч унци нь 23.7 ам.доллар болжээ. Түүнчлэн цагаан алт 1474 ам.доллар болсон нь сүүлийн 50 жилд энэ үнэт металл шар алттай дүйцэх үнэтэй болсон анхны тохиолдол болсон байна.

Д.Амар

 

Сэтгэгдэл бичих