Банкуудын моргейжийн зээлийн хэмжээ буурчээ

Он гарсаар арилжааны банкууд 704 өрхөд моргейжийн зээл олгожээ. Эдгээр нь 5-15 жилийн хугацаатай 28.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц зээл болсон байна. Энэ үзүүлэлтийг 2011, 2012 оныхтой харьцуулахад 63 хувиар буурсан бөгөөд энэ нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой гэнэ.

Өөрөөр хэлбэл, иргэд урт хугацаатай, бага хүүтэй зээл авахыг илүүд үзсэн байна. Мөн зээл авсан иргэдийн 81 хувь буюу 570 нь шинэ орон сууц сонгожээ. Түүнчлэн ам.доллараар моргейжин зээл авах нь ихэсч байна.

Д.Амар

Сэтгэгдэл бичих