МУГТ Г.Өсөхбаяр сэтгүүлчидтэй хөөрөлдлөө

Дэлхийн хүссэн бүрийн хөл хүрээд байдаггүй дэлхийн оргил Хойд туйлын 90 градуст хүрч, төрийн далбаагаа мандуулсан Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өнөөдөр аяллынхаа сонин хачны тухай сэтгүүлчидтэй хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Хойд туйлын 90 градуст хүрэх түүхэн аяллаа 4-р сарын 6-ны өдөр нийслэлээс хөдлөн эхлүүлж амжилттай дуусгаад 4-р сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн юм. Тэрээр -35-40 граудусын хэмд нийтдээ 110 км замыг явганаар туулжээ. Түүний туулсан зам бартаа, саад ихтэй тэр тусмаа мөсөн, бас усархаг зам их байжээ. Г.Өсөхбаярын төрсөн өдөр 4-р сарын 20-ны өдөр тохиодог. Тэгвэл МУГТ уулчин Өсөхбаяр төрсөн өдрөөрөө хойд туйлд хүрч очсондоо тун бэлэгшээж ээждээ хамгийн том бэлэг барьсан маань энэ гэж сэтгэл хангалуун баяртайгаар ярьж суулаа. Харин түүний хувьд ууланд дайралт хийх, хойд туйлд очих хоёр асар их ялгаатай. Басхүү маш их сонирхолтой. Наад зах нь л цай чанаж уудаг ус нь хүртэл эрс тэс ялгаатайг ярьсан юм. Эверестийн оргилд буцалгасан ус тэр дорхноо хөрч бүлээхэн байдаг бол хойд туйлд хав халуунаар нь уух ямар сайхныг мэдэрч басхүү хүйтэн, мөстөж дарайсан хувцастай хүн дотроо халуун цайгаар зөөллөх ямар тааламжтай байдаг зэрэг олон сонирхолтой яриа дэлгэлээ. Уулчин, тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл нэгээр дуусахгүй. Тэд үргэлж хүсэл мөрөөдөл, зорилгоор жигүүрлэж байдаг. Тиймээс уулчин Өсөхбаяр Эвэрестэд дайралт хийх үедээ хүсэж мөрөөдөж явсан бас нэгэн зорилгоо биелүүлж сар их хөдөлмөрийнхөө үр шимийг тэмүүлэл амжилтаар амслаа. Түүний дараагийн зогсоол бол дэлхийн 7 ноён оргилд бүгдэд нь дайралт хийх зорилготой. Амжилтаар урам орж эрч хүчээр ирлэгдсэн түүний зорилго бүхэн биелэх болтугай.

 А.Алт

 

 

Сэтгэгдэл бичих