“Оролцоог бодит болгоё” суугаа волейболын тэмцээн болов

Монгол улсын хүн амын хөгжил нийгэм хамгааллын яамнаас зохион байгуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэл үндэсний чуулганыг угтан Оролцоог бодит болгоё сэдэвт сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан ороцуулахад тэмцээний гол зорилго оршиж байгаа юм. Оролцоог бодит болгоё уриатай суугаа волейболын тэмцээн өнөөдөр Аврагч биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар нар оролцлоо. Суугаа волейболын тэмцээнийг нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд явуулж шалгарсан шилдэг 5 багийн 40 гаруй тамирчид өрсөлдлөө. ЧД, СХД, БГД, ХУД болон хэнтий аймгийн баг тамирчид энэ тэмцээнд оролцсон юм. Пара тамирчид Ази тив дэлхий тэр дундаа паралимпийн наадамд сүүлийн жилүүдэд тасралтгүй эрхээ аван оролцож чамлахааргйү өндөр амжилтыг үзүүлж байгаа. Өнгөрсөн онд Лондонд болсон паралимпийн зуны 14-р их наадамд манай тамирчид өрсөлдөж пара байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа 4-р байрт шалгарсан билээ.

 

Сэтгэгдэл бичих