АНУ-д их хэмжээний түймэр асаж байна

АНУ-ын Калифорни мужийн нутагт их хэмжээний хээрийн түймэр асаж байна.  Гал сөнөөгчид түймрийг дарахаар нэлээд шургуу ажиллаж байгаа ч төдийлөн хурдан хугацаанд түймрийг унтрааж чадахгүй байгаа юм. Гал ширүүсэх хандлагатай тул ойролцоох хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар 2.950 акр газар түймэрт автсан гэнэ. Айлуудыг нүүлгэн жилжүүлэх бас нэгэн шалтгаан нь хот түймрийн утаан дор байгаагаас амьсгалахад хүндрэлтэй байдал тулгараад байгаатай холбоотой. Гарсан галд хүний амь нас эрсдээгүй байгаа ч хэд хэдэн хүн ноцтой гэмтэж түлэгдсэн байна.

Харин зэрлэн ан амьтад түймэрт өртөж үхэх аюултай байгаа тул түймрээс зугтсан амьдыг үргээлгүй хамгаалалттай бүсэд оруулах ажил мөн  хийгдэж эхэлжээ.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих