“BARILGA EXPO-2013” маргааш эхэлнэ

Барилгын салбарын ажлын тайланг олон нийтэд хүргэх зорилготой “BARILGA EXPO-2013” олон улсын үзэсгэлэн маргааш эхэлнэ. Энэ үеэр Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарт шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, төрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах юм.Түүнчлэн иргэдэд шинэ орон сууц, амины орон сууцны мэдээллийг хүргэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр худалдаалж, зээл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Үзэсгэлэнд барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, холбоо дохиолол, цахилгаан тоноглолын үйлдвэрлэл, худалдаа импорт эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд оролцоно. Гадаадаас БНСУ, Вьетнам, Тайланд, Тайвань, Япон, Щвейцарь, Итали, Орос, Герман, Финлянд зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцохоор иржээ. Үзэсгэлэнд олон улсад нэр хүндтэй “Taibong industries”, “Samyang Valve”, “Sem system”, “Beijing DuoWei EISPT international Project Technology” зэрэг компани оролцох юм байна.

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих