Ирландад үр хөндөлтийг зөвшөөрүүлэхээр болов

Ирландад ямар ч тохиолдолд үр хөндөлт хийхийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс болж эмэгтэйчүүд амь насаа алдах тохиолдол ч гарсаар байгаа. Түүнээс гадна хүчиндүүлж жирэмсэлсэн эмэгтэйчүүд өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй. Харин өчигдөр Ирландын хууль тогтоогчид эхийн амь насанд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрөх тухай журам батлах тухай ярилцаж байна. Ирландын хуульд ямар ч тохиолдолд үр хөндөлт хийхийг хориглодгоос болж 2012 онд нэгэн Энэтхэг эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс болж Ирландын ард иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж, жагсаал цуглаан хийхэд хүргэсэн юм.

Үүссэн энэхүү байдлаас үүдэн Ирландын Засгийн газар үр хөндөлтийн тухайд баримталдаг энэ үзлээ эргэн харахаар боллоо.

Х.Төгөл  

 

Сэтгэгдэл бичих