Нялх хүүхдээр өргөл барьсан шашны лидер нас баржээ

Чилийн шашны лидер Рамон Кастиллогийн цогцос Перугаас олджээ. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард нялх хүүхэд шатааж өргөл барьсных нь төлөө буруутгагдаж байсан. Төрөөд гурав хонож байсан нялх охиноор өргөл өргөсөн явдал нь чиличүүдийг цочролд оруулж байсан билээ. Тэрбээр  35 насандаа ийнхүү амиа алдав. Рамон Кастилло Чилээс хоёр сарын өмнө зугтсан юм. Цагдаа нар түүнийг өөрийн амиа егүүтгэсэн хэмээн таамагдаж байгаа. Харин бяцхан охины ээж болон өөр бусад гурван этгээдийг түрүүчийн долоо хоногт баривчлан хорижээ.

Рамон Кастилло Перугийн Куско хот дахь гэртээ нас барсан байжээ. Түүний гэрт нэгжлэг хийсэн боловч ямар нэгэн гадны хүний ул мөр илрээгүй бөгөөд бүх зүйл дээрээс түүний өөрийнх нь хурууны хээ олдсон байна.

Рамон Кастиллогийн тухайд Чилийн иргэд “Тэр өөрийгөө бурхан гэж боддог байсан. Хүмүүст элдэв гаж зөвлөгөө өгдөг. Түүгээр ч барахгүй тэр арванхоёрдугаар сарын 21-нд дэлхийн  сүйрлийн тухай ярьж хүмүүст их нөлөөлсөн” хэмээн ярьж байна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих