Гарамгай эрдэмтэн Стивен Хокинг сансарт ниснэ гэв

Британийн  одон орны физикийн гарамгай эрдэмтэн  Стивен Хокинг  сансарт нисэх амьдралынхаа ээлжит зорилгын тухай зарлажээ.  Тэр Лондонд буяны уулзалт дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэнийг телевизийн “Скай ньюс” сувгаар өчигдөр мэдээлсэн байна.

“Би хиймэл амьсгалын аппаратад залгаатай байдаг нь миний амьдралын хэв ёсыг өөрчлөөгүй юм” гэж Хокинг хэлжээ. “Ийм аппаратргүйгээр нэг ч хором байж чадахгүй болсноос хойш би Брюссель, Мэн арал, Женев, Канадад мөн Калифорнид хоёр удаа очиж  байсан. Бизнесч Ричард Брэнсоны “Вержин Галактик” компанийн амьсгалын аппараттай бол сансарт нисч  чадна хэмээн найдаж байна” гэж эрдэмтэн мэдэгджээ. “Сансар, чи чам руу ниснэ” гэж Хокингийг хэлэхэд уулзалтад оролцсон хүмүүс алга ташин хүлээн авсан байна.

Оны сүүлчээр  зохион бүтээгчид энэ аппаратыг задгай сансарт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Зургаан жилийн өмнө Хокинг НАСА-гийн нисэх онгоцоор нисч,  хэсэгхэн зуур жингүйдлийн агшиныг мэдрэх боломж түүнд олдсон юм.

Хокинг  өөрийг нь бүрэн саажуулсан төв мэдрэлийн системийн эдгэршгүй өвчинтэй юм. Одоо 71 настай эрдэмтэн тусгай  мэдрэгчээр дамжуулан  компьютерын синтезаторт ярианыхаа дохиог өгдөг цорын ганц ажилладаг хүзүүний булчингийнхаа тусламжтайгаар гадаад ертөнцтэй харьцдаг ажээ.

С.Инда

 

 

Сэтгэгдэл бичих